Эрт бүртгэл11 сарын 10 хүртэл · 300,000₮ хэмнэнэ →

Нэг өдөр. Нэг баг. 360 хоногийн маркетингийн төлөвлөгөө.

Маркетингийн тухай сонсохоос илүү, өөрийн бизнесийн маркетинг дээр ажиллах нэг өдөр. Шийдвэр гаргагч, маркетинг хариуцагч, борлуулалтын төлөөллөө нэг баг болгож, жилийн маркетингийн төлөвлөгөөтэй буцна.

Огноо11 сарын 24, Мягмар
Цаг09:00–16:30
БайршилХаан театр
Оролцогч33 баг · 99 хүн
Яагаад энэ өдөр

Маркетингийн талаар мэддэг байх хангалтгүй. Одоо хэрэгжүүлэх цаг.

Асуудал нь шинэ санаа дутагдаж байгаадаа биш. Санаагаа бизнесийн зорилготой холбож, хэрэгжүүлэх тогтолцоо болгоход байдаг.

Сургалт, конференцоос олон санаа авч болно. Гэхдээ ажилдаа буцаж очоод хэрэгжүүлэхэд цаг, төлөвлөгөө, багийн нэгдсэн ойлголт дутдаг.

Пост гарсан ч үр дүн нь бүдэг

Тогтмол пост оруулдаг ч борлуулалтад хэрхэн нөлөөлж байгааг мэдэхгүй.

Зарын төсөв хаашаа явж байна?

Аль кампанит ажил үр дүн авчирч байгааг хэмжиж чаддаггүй.

Санаа бий, систем алга

Юуг, хэнд, ямар зорилгоор хүргэхээ системтэй төлөвлөж чаддаггүй.

LUPUS 2026 өдөр

Баг бүр өөрийн бизнесийн бодит мэдээлэл дээр, мэргэжлийн чиглүүлэгтэйгээр маркетингаа төлөвлөж, хэрэгжүүлэх ажилтай буцна.

Өдрийн уур амьсгал

Илтгэл сонсох биш, ширээн дээр ажиллах өдөр.

Баг ширээ бүрт

Нэг байгууллага, гурван дүр.

Чиглүүлэгтэй ажил

Блок бүрд загвар, зөвлөгөө.

Бэлэн материал

Хэвлэмэл ба дижитал файл.

Гарах үр дүн

Өдрийн эцэст баг юу авч буцах вэ?

01

Жилийн маркетингийн зорилго

Бизнесийн зорилгоо 12 сарын хэмжигдэхүйц маркетингийн зорилт, улирал бүрийн тэргүүлэх чиглэл болгоно.

02

Зорилтот хэрэглэгч ба гол мессеж

Хэнд хүрэх, ямар хэрэгцээнд хариулах, юугаараа ялгарах, ямар мессеж хүргэхээ тогтооно.

03

Эхний 30 хоногийн контент календарь

Жилийн төлөвлөгөөний эхний сарыг өдөр бүрээр нь: ямар контент, хэзээ, ямар зорилгоор.

04

Контентын эхний багц

Зурагт контент, карусель, богино видео, зарын текст зэрэг 5 контентын эхний хувилбар.

05

Үр дүнгийн хэмжүүр ба дашборд

Ямар үзүүлэлт хянах, маркетингаа борлуулалтын зорилготой хэрхэн холбохоо тодорхойлно.

06

360 хоногийн хэрэгжилтийн төлөвлөгөө

4 улирлын зорилт, кампанит ажил, төсөв, хариуцагчтай. Эхний 30 хоног нь өдөр бүрээр нарийвчилсан.

Төлөвлөгөө, календарь, контент, хэмжүүр, хариуцагчтай ажлын төлөвлөгөө. Нэг өдрийн ажлын бодит үр дүнтэй буцна.

Багцаа захиалах →
Нэг байгууллагаас 3 хүн

Сүрэг ганцаараа ан хийдэггүй.

Маркетингийн төлөвлөгөө ганц хүний ажил биш. Шийдвэр, контент, борлуулалт хоорондоо уялдаж байж үр дүн гарна.

ALPHA
Шийдвэр гаргагч

Бизнесийн зорилго, нөөц, төсвийг тодорхойлно.

Захирал, удирдлага эсвэл маркетингийн шийдвэр гаргах эрхтэй хүн маркетингийг бизнесийн бодит зорилго, төсөвтэй уялдуулна.

SCOUT
Маркетинг хариуцагч

Стратегийг контент, кампанит ажил болгон хувиргана.

Маркетер, сошиал медиа менежер, контент бүтээгч өдөр тутмын ажлаа системтэй төлөвлөж, хэрэгжүүлэх арга барил эзэмшинэ.

WARRIOR
Борлуулалтын төлөөлөл

Хэрэглэгчийн хэрэгцээг маркетингийн ажилтай холбоно.

Хэрэглэгчтэй шууд харилцдаг ажилтан хэрэглэгчийн асуулт, худалдан авалтын саад, туршлагыг мессеж, контент, саналд тусгана.

Гурвуулаа нэг баг болж ажилласнаар зорилго, төсөв, контент, борлуулалтын хүлээлт нэг дор уялдаж, хэн юу хариуцах, ямар шийдвэр гаргах нь тодорхой болно.

Хөтөлбөр · 09:00–16:30

Нэг өдөрт юу хийх вэ?

Таван ажлын блок. Блок бүр бодит гаралттай. Баг бүр өөрийн бизнесийн мэдээлэл дээр ажиллана.

Хөтөлбөрийн дараалал, хугацаа ажлын явцаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөж болно.

Хэнд зориулсан бэ

Маркетингаа системтэй болгохыг хүссэн байгууллагад.

Энэ өдөр өөрийн байгууллагын мэдээлэл дээр ажиллана. Баг ажлын цагаа гаргаж, шийдвэрээ хэлэлцэж, төлөвлөгөөгөө боловсруулахад бэлэн ирэх хэрэгтэй.

Facebook, Instagram-аар борлуулдаг жижиг, дунд бизнес

Зорилго, контент, борлуулалт, хэмжүүрийн уялдаагаа сайжруулах маркетингийн баг

Маркетингаа AI хэрэгслээр үр ашигтай болгохыг хүссэн баг

Төсвөө оновчтой хуваарилж, үр дүнгээ хэмжихийг зорьж буй удирдлага

Маркетинг, борлуулалтын хамтын ажиллагааг сайжруулах компани

Чиглүүлэгчид

Ширээ бүрийн ард практик туршлага.

ББ
Чиглүүлэгч

Батмөнх Батсүх

ДИМА маркетингийн агентлагийн үүсгэн байгуулагч, захирал

Батмөнх Батсүх нь бизнесийн удирдлага, бизнес хөгжил, борлуулалт болон маркетингийн чиглэлээр олон жилийн туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр бизнесийн стратеги боловсруулах, зах зээлийн судалгаа хийх, брэндийн байршуулалт, борлуулалтын өсөлт болон байгууллагын хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж ирсэн.

2020 оноос ДИМА маркетингийн агентлагийг удирдан ажиллуулж, дижитал маркетинг болон хиймэл оюун ухаанд суурилсан маркетингийн шийдлүүдийг хөгжүүлэх, бизнесүүдийн маркетингийн үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд төвлөрөн ажиллаж байна.

Түүний гол зорилго нь маркетингийн стратеги, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт болон хиймэл оюун ухааны боломжуудыг уялдуулан, бизнесүүдэд хэмжигдэхүйц үр дүн бий болгох явдал юм.

БС
Чиглүүлэгч

Саруулбаяр Бат-Эрдэнэ

Дижитал маркетингийн стратегич, SARUUL SYSTEM-ийг үндэслэгч

Саруулбаяр Бат-Эрдэнэ нь 2011 оноос хойш 15 жил дижитал маркетингийн салбарт брэнд, PR, медиа, дата, хиймэл оюун ухааныг бизнесийн өсөлттэй холбож ажилласан мэргэжилтэн юм. Тэрээр стратеги, брэндинг, Facebook Ads, дата шинжилгээний чиглэлээр брэндүүдтэй гэрээт хамтран ажиллаж байна.

Олон жилийн туршлагаа төлөвлөх, ажиллуулах, хэмжих нэг тогтолцоо болгон SARUUL SYSTEM-ийг боловсруулсан. Үүнд Facebook Ads-ийг тохиргооноос биш, бизнесийн тооноос эхэлж оношилдог 6 шаттай SARUUL Framework болон хуудас, зар, өрсөлдөгчийг үнэлдэг SARUUL Score аргачлал багтана. Маркетингийн төлөвлөлтийн AI платформ PlanAI-г хөгжүүлж байна.

Түүний гол зорилго нь маркетингийг бичвэр, дүрсээр хязгаарлалгүй систем болгож, бизнесүүдэд тоогоор хэмжигдэх үр дүн бий болгох явдал юм.

НЭ
Чиглүүлэгч

Нандин-Эрдэнэ

ЗЗ
Чиглүүлэгч

Золзаяа

AI
Платформ

PlanAI

Жилийн төлөвлөгөө, эхний сарын контент календарийг гаргаж, бизнесийн онцлогт тохируулна.

planai.mn →
ГОЛ СЭДЭВПостлохоос стратеги руу. Маркетингийн ажлаа бизнесийн зорилго, хэрэглэгч, төсөв, хэмжүүртэй хэрхэн холбох вэ?

AI ажлыг хурдасгана, бизнесийн шийдвэрийг орлохгүй. Баг бүр гарсан үр дүнгээ өөрийн зорилго, хэрэглэгч, брэндэд нийцүүлэн хянаж засварлана.

Мэдээллийн нууцлал

Бизнесийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандана.

Тусдаа ажлын орчин

Баг бүр өөрийн материал дээр ажиллана.

Сайн дурын хуваалцах

Танилцуулах эсэхийг баг өөрөө шийднэ.

Нэргүй асуулт

Асуулт, саналаа нэргүй илгээнэ.

Өрсөлдөгчөөс тусдаа

Шууд өрсөлдөгчдийг тусад нь суулгана.

Хариуцлагатай хэрэглээ

Хэрэглэгчийн хувийн мэдээлэл, байгууллагын нууцыг AI хэрэгсэлд оруулахгүй байх зааварчилгаа өгнө.

Оролцооны багц

Нэг багц. Гурван хүн.

Байгууллагын багц · 3 хүнЭрт бүртгэл · 11 сарын 10 хүртэл
--өдөр
--цаг
--минут

эрт бүртгэл дуусахад

1,200,000₮ / 3 хүн

11 сарын 10-ны дараа 1,500,000₮. Одоо бүртгүүлбэл 300,000₮ хэмнэнэ.

  • Өдрийн бүх хөтөлбөрт оролцох эрх
  • Маркетингийн хуудасны үнэлгээ
  • 360 хоногийн төлөвлөгөөний ажлын материал
  • PlanAI төлөвлөгөөний багц
  • 5 контентын практик ажил
  • KPI, дашбордын загвар
  • Хэвлэмэл төлөвлөгөө, материалын хавтас
  • Өдрийн хоол, кофе завсарлага
  • Оролцогчийн гэрчилгээ
  • 2 долоо хоногийн дараах онлайн уулзалт
Багцаар бүртгүүлэх →
ЭРСДЭЛГҮЙ
100% буцаалт

Эвентээс 7 хоногийн өмнө (11 сарын 17 хүртэл) цуцалбал төлбөрийг бүтнээр буцаана. Оролцогчоо хүссэн үедээ сольж болно.

НЭМЭЛТ ОРОЛЦОГЧ
400,000₮

Үндсэн гурван хүн дээр нэмэх хүн. Нөхцөлийг бүртгэлийн үеэр тохирно.

ХАҮТ-ЫН ГИШҮҮДЭД
+2 долоо хоног

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагад эрт бүртгэлийн үнэ 11 сарын 24 хүртэл үйлчилнэ.

Бүртгэл

33 байгууллага. Суудал хязгаартай.

Төлбөр баталгаажсан байгууллага бүртгэлийн самбарт шууд нэмэгдэнэ.

Багцаа захиалах

Байгууллага ба холбогдох хүн
Багийн гишүүдийн нэр заавал биш, дараа нь илгээж болно
Самбар дээр харагдах байдал *
  1. Хүсэлт илгээнэ2 минут
  2. Нэхэмжлэх имэйлээр шууд очнобайгууллагын нэр дээр
  3. Төлбөр орсноор ширээ баталгаажнасамбарт нэмэгдэнэ
Эвентээс 7 хоногийн өмнө цуцалбал төлбөрийг 100% буцаана. Оролцогчоо хүссэн үедээ сольж болно.
БАЙРШИЛХаан театр, Улаанбаатар
ОГНОО2026 оны 11 сарын 24, Мягмар
ЦАГ09:00–16:30
ОРСОНӨдрийн хоол, 2 кофе завсарлага
Түгээмэл асуулт

Бүртгүүлэхээс өмнө.

Багийн гишүүдийн нэрийг одоо мэдэхгүй бол яах вэ?
Асуудалгүй. Бүртгүүлэхдээ зөвхөн нэг холбогдох хүний овог, нэр, утсыг оруулна. Багийн гишүүдийн нэрийг эвентээс 3 хоногийн өмнө хүртэл илгээж болно.
Гурван хүнээр оролцох боломжгүй бол яах вэ?
Хөтөлбөр шийдвэр гаргагч, маркетинг хариуцагч, борлуулалтын төлөөллийг нэг баг болгоход зориулагдсан. Хоёр хүнээр оролцох нөхцөл, үнийг зохион байгуулагчтай урьдчилан тохирно.
Маркетингийн туршлага бага байсан ч оролцож болох уу?
Болно. Хөтөлбөр бодит ажил, загвар, чиглүүлэгт тулгуурлана. Байгууллагынхаа бүтээгдэхүүн, хэрэглэгч, одоогийн маркетингийн ажлын талаар мэдээлэлтэй ирэх нь чухал.
Юу бэлдэж ирэх вэ?
Боломжтой бол:
  • Facebook, Instagram хуудасны холбоос
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний товч танилцуулга
  • Зорилтот хэрэглэгчийн мэдээлэл
  • Одоогийн маркетингийн зорилго, төсвийн ерөнхий мэдээлэл
  • Борлуулалт, зар сурталчилгааны суурь үзүүлэлтүүд
Бүх үзүүлэлт бэлэн байх шаардлагагүй. Бодит мэдээлэл төлөвлөгөөний чанарыг өсгөнө.
Бүртгэлийн самбарт бидний нэр харагдах уу?
Бүртгэлийн үеэр сонгоно. Зөвшөөрвөл байгууллагын нэр самбарт харагдана, зөвшөөрөхгүй бол «Нууцалсан байгууллага» гэж харагдана. Оролцогчдын нэр, утас, имэйл хэзээ ч нийтэд харагдахгүй.
Өдөртөө бүх контентоо нийтлэхэд бэлэн болгох уу?
5 контентын эхний хувилбарыг гаргана. Брэнд, мэдээллийн үнэн зөв байдал, платформын шаардлагад нийцүүлэн засварлах шаардлага гарч болно.
Бидний төлөвлөгөө бусдад харагдах уу?
Үгүй. Хуваалцах эсэхийг баг өөрөө шийднэ. Нууц болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг AI хэрэгсэлд оруулахгүй байх зааварчилгааг өдрийн эхэнд өгнө.
Борлуулалт нэмэгдэх үү?
Энэ өдөр маркетингийн зорилго, төлөвлөгөө, контент, хэмжүүрийг сайжруулахад чиглэнэ. Борлуулалт бүтээгдэхүүн, үнэ, зах зээл, хэрэгжилтийн чанараас хамаарах тул тодорхой өсөлт амлахгүй.
Нэхэмжлэх, төлбөрийн баримт авах боломжтой юу?
Тийм. Хүсэлт илгээмэгц байгууллагын нэр дээрх нэхэмжлэх имэйлээр шууд очно. Нэхэмжлэхийн дагуу төлбөр төлөгдсөнөөр ширээ баталгаажна.
Бүртгэлээ цуцлах эсвэл оролцогчоо солих боломжтой юу?
Эвентээс 7 хоногийн өмнө, 11 сарын 17 хүртэл цуцалбал төлбөрийг 100% буцаана. Оролцогчоо эвентийн өдрийг хүртэл хүссэн үедээ сольж болно. Солих, цуцлах хүсэлтээ info@dima.mn хаягаар илгээнэ.
Хоёр долоо хоногийн дараах онлайн уулзалт юунд зориулагдсан бэ?
Төлөвлөгөөний явцаа хянаж, тулгарсан асуудлаа хэлэлцэн, дараагийн алхмаа тодорхойлоход. Тов, хэлбэрийг бүртгүүлсэн багуудад мэдэгдэнэ.
Холбоо барих

Асуулт байвал залгаарай.

Зохион байгуулагч

ДИМА маркетингийн агентлаг

Алтай билдинг 204 тоот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар

7211 9211 · info@dima.mn · facebook.com/digitalmarketingmongolia

Даваа–Баасан, 09:00–18:00. Ажлын 1 өдрийн дотор хариу өгнө.

Маркетингийн дараагийн 360 хоногоо өнөөдрөөс төлөвлө.

Шинэ санаа сонсоод буцах уу, эсвэл өөрийн бизнесийн маркетинг дээр ажиллаж, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй буцах уу?

Байгууллагаа бүртгүүлэх →